Захирлын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсанд зочлож буй эрхэм таньд баярлалаа.

     Ремикон ХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо бүтээн байгуулалтанд бодиттой хувь нэмрээ оруулан, компанийн нээлттэй засаглалыг хөгжүүлж, нийгэм хөрөнгө оруулагч хэрэглэгч түншийнхээ итгэлийг хүлээж өндөр чанар , хариуцлагыг эрхэмлэж ажилласаар ирсэн.

     Өнгөрсөн хугацаанд манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн. Манай хамт олныг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ-аас хамтран "ТОП-150” аж ахуй нэгжээр жил бүр ахисан байраар шалгаруулж байснаас гадна харилцагч түншүүдийнхээ зүгээс тогтмол талархал сайшаал авч байсныг дуулгахад таатай байна.

     Барилга их бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа Ремикон ХК-н мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн дэвшилтэт өндөр хүчин чадал бүхий техник технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн өндөр чанар бүхий нийгмийн баялгыг бүтээхэд идэвхтэй гар бие оролцож байгаадаа үргэлж бахархаж байдаг. Монгол Улс маань даяаршин хөгжиж байгаа дэлхийтэйгээ зэрэгцэн алхаж буй энэ цаг үед бид ч мөн үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлэн хөгжүүлж, амжилт бүтээлээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

     Үндэсний үйлдвэрлэгч бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, харилцагч байгууллагууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж хамтдаа хөгжихийг уриалж байна.

Хүндэтгэсэн, 

Гүйцэтгэх Захирал Х.Хашчимэг