Лаборатори

     Манай лаборатори нь орчин үеийн тоон системт үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон хамгийн орчин үеийн лаборатори юм. Уг тоног төхөөрөмжөө ашиглан лабораторийн иж бүрэн шинжилгээг доорхи үзүүлэлтүүдээр шинжилж өөрийн бүтээгдэхүүний өдөр тутмын чанарыг барилга угсралтын талбай болон үйлдвэр дээрээс дээж авч конусан суулт, (см) агаарын агууламжаар бетон зуурмагийн шинж чанарыг тодорхойлдог.

     Бетон зуурмагийн үндсэн түүхий эд (Элс, хайрга, дайрга) 0,5; 5-10; 10-20 мм-ийн ширхэглэлтэй дүүргэгч материал ба барьцалдуулагч материал болон Портланд цементийн физик механик шинжилгээнүүдийг Монгол улсын стандарт болон улсын стандартадад  үндэслэн түүхий эдээ өөрийн болон нийлүүлэгч байгууллагаас сонголт хийж авдаг.

     Ингэснээр одоогоор харилцагч нарт 150-500 маркийн бетон зуурмагийг нийлүүлж 3;7;28 хоногийн шахалтын бат бэхийг үйлдвэрийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргасан баталгааг өгч чанарын шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. Мөн үндсэн түүхий эдийн орц найрлаганд  бетон зуурмагт хэрэглэх нэмэлт бодисуудыг хэрэглэж лабораторийн найрлага туршилтаар БМ;500;600;800 маркийн бат бэхтэй бетоныг гаргаж аваад байна.

  • Элс хайрганы иж бүрэн шинжилгээ
  • Цемент (нунтаглалт, шахалтын бат бэх, гулзайлтын бат бэх,эзэлхүүний өөрчлөлт )
  • Лаборатори болон барилгын талбай дээр бэлтгэсэн сорьцоо ижил нөхцөлд бэхжүүлж хэвэлснээс хойш 24+2 цагийн дараа хэвнээс салгаж , харьцангуй чийглэг 50-70% , /20+2/0 С усан орчинд дээж авсан сорьцоо бэхжүүлж 7;14;28 өдрийн  дараа шахалтын бат бэхийн үзүүлэлтийг гаргана.
     Ремикон ХК лаборатори нь орчин үеийн тоон ситсемт үзүүлэлт бүхий иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори юм. Бид цаашидаа шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх , Монгол улсын үндэсний стандарт болон олон улсын стандартыг  нээвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

  • Бетон зуурмагийн үндсэн түүхий эд дүүргэгч (Элс, хайрга, дайрга)  материалын физик механик иж бүрэн шинжилгээ
  • Барьцалдуулагч материал – Портланд цементийн  физик механик шинжилгээ
  • Бетон сорьцын шахалтын бат бэх – чанар стандарт
  • Бетоны найрлага  – бусад шинжилгээнүүд  М100, М150, М200, М250, М300, М350, М400 М500, маркийн бетон зуурмагийг нэмэлттэйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна лабораторийн туршилтаар бетон зуурмагт хэрэглэх нэмэлт (шингэн) бодисуудыг хэрэглэж  БМ500; БМ600: М800 маркийн өндөр бат бэхтэй бетоныг гаргаж аваад байна.