Тээвэрлэлт, Түгээлт, Цутгалтын үйлчилгээ

1. Бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болголоо. Бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсанаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, механизмын техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага, бүрэн бүтэн байдал хангагдаж,  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сайжирсан.
 
  • Түгээлтийн буюу миксерийн бригад /1-р бригад, 2-р бригад, 3-р бригад/
  • Шахалтын буюу помпны бригад
  • Хангалтын буюу цемент воза, дампны бригад
  • Засвар, үйлчилгээний бригадад хувиарлан зохион байгуулж ажиллалаа.
 
2. Техник, технологийн шинэчлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. 2013 онд "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ” –ндээ КРС маркын 58 метрийн авто помп 2, суурин помп 1, домп 4, чирэгч 1-ийг нэвтрүүлээ. Машин тус бүрд Starcom GPS суурилуулсан байдаг нь тээврийн үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой. Бид тээврийн асуудлыг бүрэн шийдэж чадсанаар хэрэглэгчиддээ тээвэрлэлтээс шалтгаалсан түр зогсолт, саатал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг. Тээврийн үйлчилгээг цаашид улам боловсронгуй болгохоор 2014 онд үйл ажиллагаандаа  радио станцын холбоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
3. 2013 оны улиралд 108082 метр.куб бетон зуурмаг үйлдвэрлэж харилцагч нарын гарт хүргэж өгсөн бөгөөд 108082 м3 зуурмагийг түгээхийн тулд миксерийн бригад 18 мянган рейс хийж  550 мянган километр замыг туулсан байна. Манайх Улаанбаатар хот дотор "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ”-г үзүүлэхээс гадна нийслэл хот орчмын суурин газар хүргэлт хийх боломжтойг харууллаа. Тухайлбал:
  • Төв аймгийн Сэргэлэн мод сум /талдаа 80км/ Их майдар сан 807 м3, Төв аймгийн Баянчандмань сум /талдаа 70 км/ "Мон-Эг” ХХК-д 1484 м3 бетон зуурмагийг технологийн дагуу хүргэлээ.
  • 2013.10.11-ний өдөр 11.00 – 02.00 цаг. ХУД. Маршалын гүүр. "Чоно групп” 1722 м3 бетон зуурмагийг 30 миксер 287 рейсээр хүргэж, 2 авто помпоор зутгаж шахсан байна.
  • Хотын "А” зэрэглэлийн бүс болох СТӨ-ний баруун талд баригдаж буй "Улаанбаатар хэвлэл” компаний барилгын 6500 м3 бетон зуурмагыг цагийн хязгаарлалтаар буюу 00.00 – 06.00 цагийн хооронд суурин помпоор цутгалаа.  
 
4. 2013 оны "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ”-г үзүүлэх явцад ноцтой осол, аваарь гараагүй бөгөөд харилцагч нараас тээвэр, түгээлтийн үйлчилгээний талаар ямар нэгэн гомдол, санал ирүүлээгүй нь бидний баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааны үр дүн харагдаж байна.

5. Манай байгууллагын харилцагч нарт үзүүлж буй "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ”-ний гол хэрэглэгдэхүүн болох миксерүүд нь "Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”, "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2003” стандартын шаардлагыг бүрэн хангасан ба өнгө үзэмж, цэвэрч байдлаараа бусад өрсөлдөгч байгууллагуудаас ялгарч байна
 
            Цаашид "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ”-г улам сайжруулахын тулд сайн бэлтгэгдсэн чадварлаг ажилчид болон дээд зэргийн зохион байгуулалттай удирдах хэсэг билээ. Манай компани бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц болон тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаанаас гарах үр дүнд гол анхааралаа хандуулан ажилладаг бөгөөд энэ ч утгаараа ажиллагсад албан хаагчдынхаа хөдөлмөр, ур чадварыг нь өндрөөр үнэлдэг.

            Ийм учраас мэргэжлийн өндөр шаардлага хангасан, өргөн цар хүрээтэй "Тээвэрлэлт – түгээлтийн цогц үйлчилгээ” гэсэн бүтээгдэхүүнийг харилцагч, хэрэглэгч нарын дунд дэлгэрүүлж, харилцагч нарын тоог нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.