Тоног төхөөрөмж

     Өнөө үеийн барилгын материал үйлдвэрлэл, тэр дундаа бетон зуурмагийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэлтэд зориулалтын тоног төхөөрөмж, тээвэрлэж цутгах машин механизм нэн чухал үүрэгтэй.
 
Барилга байгууламжийн үндсэн түүхий эд болох бетон зуурмагийг үйлдвэрээс барилгын талбайд хүргэхэд бүтээгдэхүүний чанарт өөрчлөлтгүйгээр, норм стандартын дагуу тасралтгүй байдлаар нийлүүлэх нь барилгын насжилт, бат бөх байдалд чухал нөлөөтэй.
 
Иймд манай компани тусгай зориулалтын машин механизм, тээвэрлэх автомашины хангалт, шинэчлэлд онцгой анхаарч ажилладаг.

Иймдээ ч манай компани солонгос улсын чанарын шаардлагад бүрэн нийцсэн DEAWOO, JUNJIN, HYUNDAI фирмийн шинэхэн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.