“БНХАУ-ын ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2014” үзэсгэлэн
"БНХАУ-ын ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2014”
үзэсгэлэн худалдаа 2014 оны 10 сарын 10-12 –ны хооронд МИШЭЭЛ ЭКСПО
төвд БНХАУ-ын100 гаруй тэргүүлэгч аж ахуй нэгж, компани, 200 гаруй
төлөөлөгчид уул уурхай, газар тариалан, ХАА, барилга угсралт, барилгын
материал, зам засвар, машин механизм, эрчим хүч, гоо сайхан, эмийн
үйлдвэрлэлийн тусгай мэргэжлийн тоног төхөөрөмжөөр тус тус оролцох гэж
байна. "Beijing Zhongqi Expo International” оу-ын үзэсгэлэнгийн компани
нь БНХАУ-ын томоохон үзэсгэлэн худалдаа, хурал, семинар, олон улсын
худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоод,
гадаадын олон улсад сайшаагдсан, нэр хүнд бүхий компани. Өдгөө Герман,
Солонгос, Вьетнам, Орос, Канад, Энэтхэг, Бразил, Индонез, Өмнөд
Африк,Франц зэрэг олон орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн
хөгжүүлсээр байна. Түүнчлэн Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, хамтын
ажиллагааг дэмжих, хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
цаашлаад томоохон үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, харилцан туршлага
солилцоход бодитой хувь нэмэр оруулах, Монгол, Хятадын найрамдалт
харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.Иймд аж ахуй нэгж, компани, хувь хүн, албан байгууллагыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч:
"Beijing Zhongqi Expo International”Co.,LTD
"Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо”
" Их Аян Өргөө”ххк
Монгол-Өвөр Монголын Бизнес,Хөрөнгө Оруулагчдын Холбоо
Харилцах утас: 7011-1634, 9989-9077, 9918-8779, 9401-0190




