“Мянган барилгачдын сүлд модны наадам 2014” Нэмсэн: 2014-11-19 Үзсэн тоо: 1063
Их бүтээн байгуулалтын эзэд болсон барилгачдаа оны ажил үйлс амжилт
бүтээлээр нь алдаршуулан хамт олноор нь баярлуулан цэнгүүлэх Барилгачдын
шинэ жилийн нэгдсэн цэнгүүн "Мянган барилгачдын сүлд модны наадам 2014” -ийг ЗТБХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран 2014 оны 12-р сарын 23-нд Улаанбаатар хотын №1 хамгийн том "CROCUS” event hall-д ёслол төгөлдөр зохион байгуулах болсныг та бүхэнд уламжлая.Энэхүү барилгачдын шинэ жилийн сүлд модны наадамд танай хамт олныг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зуны халуун, өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг
барилгачидтайгаа нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэж 2014 онд амжилт
бүтээлээрээ хамт олноо хошуучилсан аварга, шилдгийн шилдэгүүдээ
шалгаруулан шинэ оноо ёслол төгөлдөр угтацгаая Эрхэм барилгачид аа.
Мэдээг оруулсан: Mongolian builders association
Эх сурвалж: Монголын барилгачдын холбоо




