ХХБ 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн материалыг хүлээн авч эхэллээ

Худалдаа Хөгжлийн банк (ХХБ) найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн материалыг авч эхэлжээ. Энэ талаар тус банкны Иргэдийн банкны газрын ахлах менежер Б.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Энэ сарын 27-ноос эхлэн манай банкны бүх салбаруудаар ипотекийн зээлийн материалыг хүлээн авч эхэлсэн. Хэрвээ та материалаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн тохиолдолд тухайн салбарын эдийн засгийн ачаалал, салбарын ачааллаас хамаарч ажлын 3-7 өдөрт багтаан хариу өгөх болно" гэлээ.
Бүрдүүлэх материалын талаар энд дарж үзнэ үү.