“РЕМИКОН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ремикон ХК-ийн хувьца эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Пүрэв гаригт 11:00 цагт "Хера Индастриал парк”-ийн байранд хуралдахаар боллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Компанийн 2015 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах
2. Компанийн 2016 оны санхүүгийн болон үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөтэй танилцах
3. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасны дагуу компанийн ТУЗ-ийн гишүүдийн эрхийг сунгах, томилох
4. 2015 оны санхүүгийн жилийн ашгаас Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасны дагуу ногдол ашиг хуваарилахгүй талаар танилцуулах
5. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны дагуу ТУЗ үйл ажиллагаа санхүүгийн тайлангаа танилцуулах
 
 
"Ремикон” ХК-д хувьцаа эзэмшигч ээлжит хурлын материалтай "Гаүли” ХХК, брокер дилерийн компанийн байранд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцан уу.
Ремикон ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл:
 
 
Утас: 99101996, 99096923
И-мэйл: info@remicon.mn