Хувьцаа эзэмшигчдийн хуралын тухай

РЕМИКОН ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
 
 
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 04 сарын 30-ний өдрийн Пүрэв гаригт 11.00 цагт "Хера Индастриал парк”-ийн (Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 20-р хороо 24 А-Тээвэрчдийн гудамж) байранд болно.
Хэлэлцэх асуудал:
 
1.      Ремикон ХК-ийн 2014 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн Ремикон ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах,
2.      Ремикон ХК-ийн 2015 оны санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах
3.      Монгол улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасны дагуу Ремикон ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, томилох
4.      Ремикон ХК-иас 2014 оны санхүүгийн жилийн ашигаас Монгол улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасны дагуу ногдол ашиг хуваарилахгүй талаар танилцуулах
5.      Монгол улсын Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаа санхүүгийнхаа тайланг танилцуулах
6.      ТУЗ-ийн ажиллах төсөв батлах
Хуралд орох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр 2015 оны 03 дугаар сарын 23-ний  өдрөөр тасалбар болно.
Хуралд биечлэн оролцох боломжгүй хувь нийлүүлэгчид саналаа 2015 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 17 цагаас өмнө харъяа брокер диллерийн компанид буюу ГАҮЛИ ХХК-д ирүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчид санал авах хуудас болон хурлын материалтай танилцахдаа "ГАҮЛИ” ХХК брокер диллерийн компани дээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд ирж танилцаж болно.
Жич:
-       Хуралд оролцохдоо өөрсдийн иргэний үнэмлэх, гадаад пасспорт болон жолооны үнэмлэхний аль нэгийг авчирсан байна.
 
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
                                                                                                            УТАС: 99101996, 99096923 E-MAIL: info@remicon.mn